Нүүрсний асуудлаарх хоёр дахь шатны сонсголын хүрээнд өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүжүүлсэн Богдхан төмөр зам төслийн мэдээллийг танилцуулж байна. Энэ үеэр Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр Бодь групп шаардсан материал ирүүлэхдээ хойрго хандсан гэж ундуйцав.
Нүүрс нийлүүлэх гэрээ нь "ЭТТ" ХК болон Бодь группийн хооронд байгуулагдсан юм. Гэрээний төлбөрт 131 тэрбум төгрөг төлсөн ч одоог хүртэл гүйцэтгэлгүй байсаар буй. Мөн гэрээ байгуулахдаа 13 хувийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: Материалыг өчигдөр 21:30 цагийн үед ирүүлсэн байна. Өнөөдөр танай компанийн асуудал яригдаж байхад өчигдөр орой 21:30 цагт материалаа өгч байгаа юм. Хэнийг доромжлоод байгаа юм бэ. Ингээд зогсохгүй материалаа ирүүлэхдээ гэрээний мөнгөн дүнг даруулсан, гэрээнүүдээ бүгдийг нь нууцалсан байна.
Бодь группийн эзэн Д.Баясгалан бол Монголын хуулийг шүүхтэй нь, төртэй нь худалдаад авчихсан гэж андуурдаг хүн. 13 хувийн хөнгөлөлт үзүүлсэн гэдэг чинь авлига гэв.