Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон |2023.12.04| саатуулаад, эдүгээ 17 хонож байна. Энэ хугацаанд өмгөөлөгч нарын зүгээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорионы арга хэмжээг цуцлуулж, батлан даалтад гаргах хүсэлтийг нийт дөрвөн удаа гаргаад байна.
Харин өнөөдөр Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих 461 дүгээр ангиас захиа ирүүлжээ. Уг захидлаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нарт хандан бичжээ. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр аа, намайг уучлаарай, би энэ шоронгоос чинь гармаар байна. Би сэтгүүлчээр ажиллахаа больё. Би хоёр хүү дээрээ очмоор байна, тэднийг харах хүнгүй байна" гэжээ.