Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх (2023.12.21) өдрөө үргэлжилж байна.
УИХ-ын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй тус нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд дараах 7 асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 68 гэрчийг дуудсан байна.
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл
- Богдхан төмөр зам
- Бодь Интернэшнл ХХК /Богдхан төмөр замын санхүүжилт/
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл
- Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв
- ТТ-ГС болон ТТ-ЗБ холбох төмөр зам
- Бодь Интернэшнл ХХК /ТТ-ГС төмөр замын санхүүжилт/