Алдарт “Найзууд” цувралын Чэндлр Бингийн дүрээр танигдсан жүжигчин Мэтью Перри энэ оны 10-р сард нас барсан. Түүний нас барсан шалтгаан нь кетаминий нөлөө байсныг энэ сард олж тогтоосон юм. Жүжигчин эр мансууруулах бодис, архи согтууруулах ундаанд донтож, үүнтэйгээ тэмцэж ирсэн байдаг. Тэрбээр сүүлийн 19 сар огт мансууруулах бодис хэрэглээгүй буюу цэвэр байсан гэж хэлж байсан юм. Харин түүний найз жүжигчин эрийг олон нийтэд худлаа хэлж байсан, тэрбээр нас эцэслэх хүртлээ мансууруулах бодист донтсон байсан гэв. Түүнчлэн Мэтью Перри эцсээ хүртэл донтолттойгоо тэмцсэн ч ялан дийлж чадаагүй, өөрөө маш их хичээсэн гэж найз нь дурсжээ. Мэтью Перри нь сэтгэл гутрал, түгшүүрийн эсрэг эмчилгээнд кетамин хэрэглэж байсныг ар гэрийнхэн нь мэдээлсэн билээ.