БНСУ-д хэсэг бүлэг сурагчид засгийн газраа шүүхэд өгчээ. Учир нь тэдний коллежид элсэх шалгалт хугацаанаасаа өмнө буюу 90 секундын өмнө дууссан байна. Тэд дахин нэг жил бэлдэж шалгалтаа өгөхөөр хүн тус бүр 20 сая төгрөг нэхэмжилж буй аж.
Шалгалтын дүн 12-р сарын 8-нд гарсан ба ойролцоогоор 40 гаруй сурагч засгийн газраа шүүхэд өгсөн юм. Шалгалтын хонх цагаасаа өмнө дуусаж, зарим сурагч энэ талаар илэрхийлсэн ч шалгалт авч байсан багш нар материалыг нь шууд хураан авсан байна. Багш нар алдаагаа ухаарч, дараагийн цагт тэдэнд боломж өгсөн ч сурагчдын анхаарад сарниж, алдаагүй засах боломжгүй байсан гэв. Зарим нь шууд бууж өгөн гэр лүүгээ ч явсан байна. Коллежийн элсэлтийн шалгалт нь тус улсын сурагчдын хувьд маш ач холбогдолтой шалгалт бөгөөд тэд төрөл бүрийн сэдвээр найман цаг шалгалт өгдөг.
Түүнчлэн энэхүү шалгалт нь дэлхийн хамгийн хэцүү шалгалтуудын нэгт тооцогддог ба үнэлэмж нь ч өндөр аж. Тус улсад энэ шалгалт нь их сургууль, ирээдүйн ажлын байрыг нь тодорхойлохоос гадна романтик харилцаанд ч нөлөөлнө гэж үздэг. Энэ шалгалтын үеэр сурагчдын анхаарлыг сарниулахгүйн тулд зарим нислэгүүд цуцлагдаж, хөрөнгийн зах зээлийн нээлтийг ч хориглодог байна.