Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан аврагч нь үе дамжсан гал сөнөөгч байжээ. Тэрээр БНСУ-д мэргэжлийн сургууль төгсөж ирээд ажиллаж байсан юм. Талийгаач нь тухайн байрны оршин суугчдыг угааржилтын бүсээс гаргах явцдаа угаартаж, амь насаа алдсан талаар Онцгой байдлын газраас хэлж буй.
Талийгаачийн ар гэрийнхэнд хуульд заасны дагуу 10 жилийн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. Мөн оршуулгын зардал зэргийг Онцгой байдлын газраас гаргах аж.