“Таван толгой түлш” ХХК 2018 онд “Зерован” ХХК-аас санхүүгийн программ худалдан авч санхүүгийн үйл ажиллагаандаа ашигладаг байжээ. Тус программаас 2018-2022 оны санхүүгийн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй байгаа талаар одоогийн санхүүгийн ажилчид хэлсэн. Иймд шинжээч нарийвчлан шалгах шаардлага үүссэн байна.
Улмаар данс хөөх аргаар шалгахад “Таван толгой түлш” ХХК-аас "Зерован" ХХК-д нийт 8 удаагийн гүйлгээгээр 57 сая төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхчулуун бэлэн мөнгөөр зарлагадаж, улмаар иргэн О.Ууганбаярын Төрийн банк дахь хадгаламжийн дансанд шилжүүлсэн байна.
О.Ууганбаяр нь “Таван толгой түлш” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэгийн нөхөр болох нь УБЕГ-ын лавлагаагаар нотлогджээ. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр түүний нөхрийн дансанд шилжсэн мөнгөний талаар тодруулахад, хариулт хэлсэнгүй.
.