УИХ-аас байгуулсан нүүрсний худалдан авалттай холбогдох Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол үргэлжилж байна.
“Таван толгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 413 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 997 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтайгаар үйл ажиллагаа явуулж буй.
Энэ талаар Тавантолгой түлш ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан захирал н.Батзориг дараах мэдээллийг өглөө.
Тэрээр, “Өнөөдөр нэг шуудай шахмал түлш 3750 төгрөг байна. Уг нь алдагдалгүй байх үнэ нь 12500 төгрөг юм. Бид хямд үнээр ард түмэнд үйлчилж байгаа. Ингэхээр нэг айл өвөлдөө 500-700 төгрөгийн хэмнэлт хийх боломж бүрдэж буй. Өнөөдөрийн байдлаар бидний алдагдал 600 тэрбум төгрөгт хүрээд байна. Алдалтай гаргаж ард түмнээ дэмжсэн” гэв.