Нүүрсний хоёрдугаар шатны хоёр дахь өдрийн сонсгол өнөөдөр 10.00 цагт эхэллээ. Түр хороо ирцээ танилцуулах үеэр ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг гэрчээр дуудагдсан ч ирэх боломжгүй талаар мэдээлэл өглөө.
Хянан шалгах түр хорооноос Б.Ганхуягийг 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 09.29 минутад түүний өмгөөлөгч Нямдоржид мэдэгдэх хуудас ирүүлжээ. ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Халиунд шүүгдэгч Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах албан бичгийг явуулсан байна. Ингэхэд ерөнхий шүүгчээс арванхоёрдугаар сарын 13-ны өдөр шүүхийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байгаа бөгөөд хэрэг шийдвэрлэх, хянан шалгах ажиллагаанд байгаа тухай хариу албан бичиг ирүүлжээ.