Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт багийн нутаг сумын төвөөс баруун урагш 35 км зайтай орших Аман хужир хэмээх газарт тус сумын харьяат малчин Э 12-р сарын15-ны 21:00 цагийн орчимд гэрээсээ 10 орчим км-ын зайтай айлд очихоор морьтой яваад сураггүй болсон дуудлагыг 16-ны 21:30 цагт Онцгой байдлын газарт өгсөн.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 49 настай эрэгтэй малчин Э-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Эрлийн үр дүнд 12-р сарын 18-ны 10:00 цагт гэрээс нь зүүн урд зүгт 25 км-т Асгат сумын 1 дүгээр багийн Улаан чулуут гэх газарт айлын өвөлжөөнд байсныг эсэн мэнд олсон хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.