"Нүүрсний хулгай"-н асуудлаарх Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол өнөөдөр үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Чалкотой байгуулсан гэрээтэй ямар холбоотой сууж байна вэ? 422 сая долларын хохирол учирсан байна. Зөвхөн үнийн зөрүүнээс шүү дээ. Үүнийг юу гэж ойлгож байна. Чалкогийн гэрээг аль тал нь санал тавьж хийсэн бэ?
Ч.Хүрэлбаатар: Яаж холбогдоод энд сууж байгаагаа ойлгохгүй байна. Үнэ бол зах зээлийн нөхцлөөс хамаарч, өсөж, буурна. Өндөр үнэтэй байхад хийсэн гэрээ бол сайн. Үнэ өсөхөд алдагдалтай байх эрсдэлтэй. Чалкогийн гэрээг үнэ өндөр байхад хийсэн юм байна. Ингээд үнэ унахад гэрээгээ ашиглаж чадаагүй юм байна гэж ойлгож байна.
Сангийн сайд асан С.Баярцогт: Би төрийн байгууллагаа хүндэтгээд л энд ирлээ. Түүнээс биш мөн л гэрчээр яагаад дуудагдсанаа ойлгохгүй байна.