Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой дараах 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна. Сонсголын үеэр Борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтолтын мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭТТ ХК-д 2015 он хүртэл ТУЗ-өөр ажиллаж байсан Сайнбилэг:
Намайг тэр үед ажиллаж байхад уурхайн байдал их хүнд байсан. Хилээр ганц нэг машин нүүрс гараад Чалкогийн өрөнд явдаг байсан юм. Гэрээний хүрээн дэх нүүрсний үнийг би ог мэдэхгүй. Намайг энэ албанд ажиллахад хамгийн хүнд асуудал бол Чалкогийн өрийг төлөх л байсан. ТУЗ компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд ордоггүй.
ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь:
2012 оны 10 дугаар сард би энэ албанд томидогдсон. Тэр үед зүүн уурхайд ганцаараа ажилладаг байлаа. Олборлосон нүүрсээ нэг грамм дутаахгүй борлуулж Чалкогийн өрөнд явдаг байсан. Хятадын зах зээл ийг дагаж нүүрсний үнэ өсөж эсвэл буурдаг байсан юм. Сар бүр нүүрсний үнэ унасаар байгаад жилийн дараа гэхэд 20 гаруй л доллар болж байсан. Бид үнэ зохиодоггүй байсан. Чалкогийн үнийг л барьдаг байсан гэсэн үг. Энэ нь Хятадын зах зээлийн дагуу сар бүр өөрчлөгддөг тийм л үнэ байсан.
ЭТТ ХК-ийн Борлуулалтын албаны захирал Батбилэг:
350 сая долларыг анх авахдаа индексийг нь тохирсон байсан. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу л тогтдог байсан гэж хэлж болохоор. Бид дур мэдэн тогтоогоод байх асуудал байгаагүй.
ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Батмэнд: ЭТТ ХК-д 2013 онд орж байсан. Тэр үед Чалкогоос болоод борлуулалт зогссон байсан. ЭТТ 2011 онд 17 хувийн өсөлттэй байсан юм. 2015 онд бараг зогсох шахсан. Үнийн хувьд Чалкогийн хүсэл сонирхлоор борлуулдаг байсан. Бид зохицуудах гэж олон удаа оролдсон. Тухайн үед ч нүүрс тээврийн хулгайн машины асуудал яригддаг байсан юм. Бид яаж асуудлаа шийдэх, тээврээ хөдөлгөх тухай их ярьсан. Үнийн индексээ хараад явдаг л байсан.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: ЭТТ ХК яагаад 32-47 доллараар буюу хямд үнээр нүүрсээ борлуулдаг байсан бэ?
ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Батмэнд: Худалдан авагчдын сонирхлоор өгдөг байсан. Компани болгонд хадаг бариад очих нь холгүй байдаг байлаа. Зах зээл байхгүй болохоор Чалкогийн индексээр харьцуулсан үнээр л өгч байсан.
ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: Бид гүний гааль байгуулаад аман дээрээ зарж байгаа учраас бүх тээвэр хасагдаж байгаа юм. Тиймээс ийм үнээр зарж байсан.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: ТУЗ-ийн дарга нар ийм хариуцлагагүй зүйл ярьж болрхгүй. Улс орноо гэсэн сэтгэл байхгүй зүйл харагдаж байна. Нүүрсний үнэ 400 доллар хүрч байхад манайх л хэвээрээ эсвэл үнэ нь бууураад байж.