Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.9 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 20.7 их наяд төгрөгт хүрч, 6.3 их наяд төгрөгөөр тус тус өсжээ. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ он гарсаар 18.8 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.
Зарлага өсөхөд урсгал шилжүүлэг өмнөх оны мөн үеэс 1.0 их наяд төгрөгөөр, хөрөнгийн зардал 851.1 тэрбум төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 936.0 тэрбум төгрөгөөр, хүүгийн зардал 310.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.