Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт өнөөдөр нийслэлийн иргэдийн эрхийг зөрчсөн тул Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Тэрээр "Ямар нэгэн төлөвлөгөөгүйгээр хүүхдийн боловсролын эрхэд шууд халдлаа гэж бид үзэж байна. Гэнэтийн шийдвэрийг өчигдөр орой ням гарагт гаргаад зарлачихлаа. Энэ нь нийслэлийн иргэдийн эрхийг шууд зөрчиж байна.
Цахим хичээлд оролцох боломжгүй айлын судалгааг гаргасан юм болов уу. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ гэртээ үлдээгээд явах уу, ажлаа цахимаар хийх үү. Энэ нь Боловсролын яамтай холбоотой асуудал". Жишээ нь гэхэд 1-5 дугаар ангийн хүүхдүүд гэртээ интернетгүй, ухаалаг гар утасгүй, компьютергүй, нөтбүүкгүй хэдэн хүүхэд байгаа билээ.
Энэ судалгааг гаргасан юм болов уу. Энэ цахим хичээлд оролцох боломжгүй хичнээн айлын хүүхэд байгааг судалгааг нь гаргах хэрэгтэй. Ийм олон асуудлууд байсаар байхад огт эдгээрийг тооцоолохгүйгээр гэнэтийн ийм шийдвэр гаргаж болохгүй. Хотын дарга томилогдсоноосоо хойш энэ мэт 4 том ноцтой асуудал гаргалаа. Иймээс бидний зүгээс хотын даргыг огцруулахыг шаардаж байна" гэв.