Өнөөдөр орой /2023.12.18/ "Бөртэ чоно 2023" спортын салбарын оны шилдгийг шалгаруулах ёслолын арга хэмжээ болно. 2023 онд Зүүн Азийн залуучуудын наадам, Жюү жицүгийн ДАШТ, Аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Уран сайхны гимнастикийн Азийн цомын тэмцээн зэрэг олон спортын өргөн цар хүрээтэй тэмцээн уралдааныг Монгол улсад хүлээн авч зохион байгуулжээ. Цаашид ирэх онд МҮОХ-ны ямар арга хэмжээ төлөвлөж байгаа талаар тус хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цөөн хором ярилцлаа.
2023 онд 4 жилд нэг удаа зохиогддог "Ханжоу-2022" Азийн наадам амжилттай болж өндөрлөсөн. Газар нутгийн хувьд, бүсчлэл цагийн зөрүү байхгүй зэрэг нь манай улсаас өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцоход том түлхэц болж өгсөн байх. Энэ оны товчхон дүгнээд хэлбэл?
МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар
2023 онд Монгол Улсад дэлхий, тивийн хэмжээний томоохон наадам, тэмцээн уралдааныг амжилттай зохион байгууллаа 2023 онд маш олон арга хэмжээ Монгол улсад болж өндөрлөлөө. Ковидоос болж олон спортын тэмцээн уралдаан хойшлогдсон. Энэ онд Зүүн Азийн залуучуудын наадам анх удаа Монголд спортын 11 төрлөөр зохион байгуулагдлаа. Зүүн азийн олимпын хороодын 40 дүгээр хурал хуралдаж, Монголд болсон зүүн Азийн наадма маш сайн зохион байгуулалттай, онцлогтой болсон хэмээн сайшаагдсан. Энэ удаад бид “Бөртэ чоно” наадам дээр дахин давтагдашгүй тэмцээн уралдаан гэдэг онцлогтойгоор тодотгож байгаа. Нөгөө талаасаа Ханжоу Азийн наадам 400 гаруй тамирчин оролцлоо. Шүүгчид, тамирчид, дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчид, албаны хүмүүс гээд маш өргөн хүрээтнй оролцсон. Хамгийн гол нь нутаг ойр, цагийн зөрүү байхгүй, цаг агаарын хувьд ч тохиромжтой байсан учрас манай тамирчид зохих түвшиннд амжилттай сайн оролцоод ирсэн.
Азийн наадам нь "Парис 2024" зуны олимпын наадмын өмнө болсноороо тамирчдын чанар чансаа ямар түвшинд буйг харуулсан. Ирэх жил олимпын наадам болно. Өндөр хариуцлагатай жил ирж байна. Монголын Үндэсний Олимпын хорооноос ямар бодлого баримталж ажиллах вэ?
МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар
МҮОХ, олимпын наадмад бэлтгэх үндэсний хороо, БТСУХ-той хамтраад олимпын наадамд бэлтгэх гурвалсан төлөвлөгөө гаргасан ажиллаж байна. Тус наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга МУ-ын Ерөнхий сайд байдаг. Үүн дээр хоёр удаа хурлаа хийсэн, зохион байгуулалтаа хийгээд явж байгаа. Ер нь зохион байгуулалтыг төрийн байгууллагаас нэлээд анхаарч ажиллаж байна. Ирэх жил маш хариуцлагатай, өндөр үүрэг хүлээсэн жил ирж байгаа. Иймээс бид бүгд л 4 жилд нэг удаа болдог Зуны олимпын наадамд бүх л хүчээ дайчлан бэлтгэж байна.
Ирэх онд олимпын наадмын зэрэгцээ МҮОХ-ноос дотооддоо ямар чиглэлийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?
МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар
Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүний хувьд олон улсын хурал зөвлөгөөн, Азийн хэмжээнд ч мөн энэ төрлийн арга хэмжээнд оролцож байна. Энэ чиглэлээр ирэх жил Моннгол улсад олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайбал 2027 онд Олон улсын том хурлыг Монголд зохион байгуулах саналаа өгсөн байгаа. Мөн залуучуудын олимпын наадмыг зохион байгуулах чиглэлээр саналаа илгээсэн байна. Бид бол Монгол улсад томохон дэлхийн хэмжээнний хурал, зөвлөгөөн зохион байгуулах нь манай уллсын тамирчдын туршлага хурримтлуулах, материаллаг баазад ахиц дэвшил үзүүлдэг. Энэ чиглэлийн олон ажлуудыг ОУОХ-ой хамтраад зохион байгуулж байна.
Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.