Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нүүрсний хоёр дахь сонсгол эхний өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр хянан шалгагч, 2013-2022 онд 188 тээврийн хэрэгсэл нийт 4567 удаа хасах болон 0 гэсэн утгатай 72 мянга долоон зуун гучин таван тонн нүүрсийг 2022 онд 165 удаа ЭТТ тээвэр гэх бүртгэлтэйгээр таван мянга найман зуун тонн нүүрсийг тээвэрлэсэн. 2013-2014 онд 41 удаа ажилчдын нүүрс гэсэн утгатай 410 тонн нүүрс тээвэрлэсэн бөгөөд 2014-2019 онд 18614 удаагийн тээвэрлэлтээр дотоодын борлуулалт гэх утгатай 290 мянга тонн нүүрсийг зөөсөн. Тээвэрлэгч аж ахуйн нэгжийн нэрийг тодорхойлох боломжгүй эсвэл нэр огт бичигдээгүй нэг сая 70 мянган тонн нүүрс тээвэрлэсэн. 23 мянга 32 удаагийн тээвэрлэлтийн мэдээллийг дүн шинжилгээнд тус тус ашиглаагүй болно.