
БНСУ-ын ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх энэ сард БНАСАУ пуужин хөөргөж болзошгүй байгаа талаар мэдээллээ. Энэ удаагийнх нь тив алгасагч баллистик пуужин байж болзошгүй байна. Албаны хүн нэмэлт мэдээлэл өгөхөөс мөн татгалзжээ.
Хамгийн сүүлд энэ оны долодугаар сард БНАСАУ “Хвасон 18” тив алгасагч баллистик пуужин харвасан юм. Тэд мөн арваннэгдүгээр сард тагнуулын хиймэл дагуулаа сансарт амжилттай хөөргөснөө зарласан билээ. Улмаар БНСУ, АНУ, Япон нар БНАСАУ-ын пуужингийн аюул заналхийллээс сэрэмжлүүлэг болгох зорилгоор мэдээлэл солилцох систем хөгжүүлж байгаа бөгөөд энэ ажил нь оноос өмнө дуусгавар болох төлөвтэй байна.
БНСУ-ын албаныхан цөмийн асуудлаар АНУ-ын нийслэл Вашингтон хотноо яриа хэлэлцээ өрнүүлэх үеэрээ энэ талаарх мэдээллийг өгчээ.