Израилийн арми Хамас бүлэглэлийн барьцаанд байсан гурван иргэнээ андуурч хөнөөсөн хэрэг гарсан. Улмаар Израилийн нийслэл Тел-Авив хотноо иргэд олноор жагсаж, барьцааны иргэдээ яаралтай суллахыг засгийн газраасаа шаардаж байна. Тэд “Барьцааны хүмүүст цаг үлдсэнгүй, тэд туйлдаж байна” гэсэн юм.
Аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийн барьцаанд орсноос хойш Израилийн нийт 100 гаруй хүн одоог хүртэл тус бүлэглэлийн мэдэлд байна. Хамас бүлэглэлтэй Израилийн арми гал зогсоох хэлэлцээр хийснээс хойш тус бүлэглэлийн барьцаанд байсан хэд хэдэн хүн, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд суллагдаад байсан юм. Гэвч сүүлийн өдрүүдэд барьцааны хүн суллах гэрээнээс талууд татгалзаж эхэлсэн тухай мэдээлэл гарсан нь Израйлийн иргэдийг ийн бухимдахад хүргэж байгаа аж.