Америкийн телевизийн шоуны од Шэрон Осбурн “нүүрэндээ гоо сайхны хагалгаа хийлгэсэн нь миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа” гэжээ. “Авьяаслаг Америкчууд” шоуны шүүгч байсан тэрбээр алдарт дуучин Оззи Осбурны эхнэр юм.
Шэрон Осбурн нь ботокс хийлгэж, хөл, гар, хүзүү, хөхөндөө мөн мэс засал хийлгэсэн байдаг. Тэрбээр 2013 онд бичсэн намтартаа биедээ мэс хүргэх бүрд өөртөө итгэх итгэлээ алдаж буй мэт санагддаг гэж хуваалцжээ. Үүгээр зогсохгүй, жин хасах эм бэлдмэл хэрэглэж байснаа Шэрон Осбурн нээлттэй илэрхийлсэн ба нөхөр, хүү нь түүний эрүүл мэндэд санаа зовдог байсан байна. Энэ бүхнийг олон нийтэд хэлсээр байгаа нь залуу хүмүүст хандсан гэж Шэрон Осбурн хуваалцсан байна. Тэд өөрсдийнхөө бие махбодод өөр шиг нь битгий хандаасай гэж хүсэж байгаагаа сүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.