Бруссель хотноо Украиныг Европын холбоонд элсүүлэх эсэх талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх санал хураалт боллоо. Үр дүнд нь Европын холбоо Украины гишүүнчлэлийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг албан ёсоор хийхээр болсон байна. Украины ерөнхийлөгч В.Зеленский Европын холбооны гишүүн орнуудад талархаж буйгаа нэн тэргүүнд илэрхийллээ.
Дайн эхэлсний дараахан Украин тус холбоонд элсэх хүсэлтээ албан ёсоор гаргасан байдаг. Гэвч өдийг хүртэл ямар ч нааштай алхам хийгдээгүй байсан юм. Тиймээс энэ шийдвэр нь Украины ард түмэнд итгэл найдвар бэлэглэж байгааг В.Зеленский онцолжээ.
Украины гишүүнчлэлийг Европын холбооны орнуудаас хамгийн ихээр эсэргүүцэж байгаа улс бол Унгар. Харин энэ санал хураалтыг үеэр Унгарын ерөнхий сайд Виктор Орбан танхимыг орхин гарснаар бусад бүх гишүүд дэмжжээ.
Хэрэв Украин Европын Холбооны гишүүн болбол зөвхөн зэвсгийн тусламж гэлтгүй эдийн засгийн хувьд хамгаалалтад орох юм. Энэ нь дайны цаашдын төлөвт ч нөлөөлж магадгүй талаар шинжээчид хэлж байна.