Монголын сайтын холбооноос санаачлан зохион байгуулж буй “Хоригдсон эрх чөлөө” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үеэр хохирогч Л.Гансүх өөрийн кэйсийг хуваалцлаа.
Тэрээр “Хуулийн байгууллага ажиллаж байгаа олон шударга хүмүүс байгаа зарим хүмүүс ямар учраас хүмүүсийн эрх чөлөөнд хулийн дагуу хамгаалагдах ёстой байхад зөрчдөг юм бэ. Хууль хүчний байгууллага хүний эрх, эрх чөлөө зөрчиж байгаа үйлдэл хоёр чиглэлээр байна гэж үзэж байгаа юм. Эхнийх нь иргэд хуулийн мэдлэггүй байна. Харин нөгөө нэг нь зохион байгуулалтай бүлэглэл байна. Өөрөөр хэлбэл үүнийг анх Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг томилсон. Энэ юу вэ гэхээр шударга бусын хонгил гэдэг бүлэглэл бий болж байна. Үүнийг хуулийн хүрээнд өндөр түвшний албан тушаалтнууд зохион байгуулсан болгосон. Тухайлбал, Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед МАН-ын бүлгийн дарга Миеэгомбын Энхболд энэ хоёр хүн нийлээд тодорхой “МАНАН” гэдэг томьёоллоор ярьж байгаа юм. Энэ яасан бэ гэхээр тодорхой бүлэг улсуудыг хувьчилж авсан. Тэд нараар тодорхой хонгил бий болгоод тэр хүрээндээ өрсөлдөгчөө намнаж нөгөө талдаа өөрсдөө бол Монгол улсын баялаг бусад баялгийг идэж уухын тулд хамгаалалт хийсэн. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө хүмүүсийг хамгаалдаг. Өрсөлдөгч нараа намнадаг хонгилыг бий болгож байгаа юм. Тэр хонгилд мөрдөх байгууллагын ажилтнууд, АТГ, цагдаагийн, тагнуулын, прокурорууд, шүүгчид ч бий гэж боддог” гэв.