Монголын сайтын холбооноос санаачлан зохион байгуулж буй “ХОРИГДСОН ЭРХ ЧӨЛӨӨ” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үеэр хуульч З.Тамир "Миний хувьд шүүхээс Н.Өнөрцэцэгийг дуудахад ирээгүйн улмаас цагдан хорьсон гэж ойлгож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагдан хорих үндэслэл нь прокурорын дуудсан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үед хорино хэмээн заасан. Талууд яагаад олон өнцгөөс тайлбарлаад байна гэхээр яг энэ хуулийн заалтыг тодорхой тайлбарласан дээд шүүхийн тайлбар байхгүй. Хэрэв байвал тодорхой болно.
Жишээлбэл, хэдэн удаа дуудахад ирээгүй юм. Ямар зүйлийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх юм. Энэ талаар тодорхой тайлбарлачих юм бол асуудал амархан шийдэгдэнэ гэж харж байгаа.
Н.Өнөрцэцэг хэлсэн. Шүүх намайг дуудсан гэж хэлсэн. Гэхдээ миний утасны дугаарыг буруу хийгээд залгачихсан байсан гэж. Үнэхээр буруу дугаар луу залгаад тэрийгээ дуудсан гэж үзэж байгаа бол энэ чинь цагдан хорих үндэслэлд хамаарахгүй.
Өмгөөлөгчийн зүгээс ийм зүйл байдаг. Өмгөөлөгч хүн бол тухайн хавтаст хэрэгт материалд юу байгааг мэдээгүй тохиолдолд ярьж болдоггүй. Угаасаа хавтаст хэрэгт юу гэж бичсэн байна үүнийг нь үндэслэж хуулийг тайлбарладаг. Энэ талаар яг Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч сайн мэдэж байгаа. Тэгэхээр би энэ асуудлаар яг энэ хүрээд дүгнэлтээ хязгаарлъя" гэлээ.