Монголын сайтын холбооноос зохион байгуулсан “Хоригдсон эрх чөлөө” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлгийн үеэр судлаач Д.Цэрэнжав өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрээр “Н.Өнөрцэцэгийг би “мөс зүсэгч” гэж үнэлж байна. Зөвхөн хэвлэл мэдээллийн салбарт бус нийгэмд мөс зүсдэг хүн. Мөс зүснэ гэдэг амаргүй. Зузаан мөс таарна, өөрөө эвдэрнэ. Гэхдээ энэ хүний гаргасан жимээр явж байгаа учраас хүндлэх ёстой.
Хэвлэл мэдээлэл өөрсдийгөө хамгаалах механизм байхгүй байна. Өнгөрсөн хугацаанд бий болгож чадаагүй байна. Гарсан хуулиуд нь бидний эсрэг механизм болсон байна. Хамгийн хачирхалтай нь Н.Өнөрцэцэг сэтгүүл зүйн үйл ажиллагааныхаа төлөө суугаагүй. Хуулийн процесстой холбоотойгоор 461 дүгээр ангид хоригдож байна. Ийм зүйл байх ёсгүй. Хэвлэл мэдээллийн салбарт эрх зүйн туслалцаа, эрх ашиг хамгаалдаг механизм байсан бол ийм зүйл гаргахгүй өөрсдийгөө хамгаалдаг болсон байх ёстой. Энэ бидэнд маш сургамж болж байна” гэв.