Ромын пап Франциск хиймэл оюуныг ёс зүйтэй, зөв ашиглах олон улсын гэрээ нэн даруй шаардлагатай байгааг анхааруулав. Тэрбээр 1-р сарын 1-нд дэлхий дахиныг энх тайванд уриалсан илтгэлийнхээ үеэр энэ талаар хэлэх ба Ватиканаас түүний энэ илтгэлийг пүрэв гарагт цацсан юм.
Ромын папын хувьд хиймэл оюуны хөгжилд сөргөөр өртсөн хүмүүсийн нэг. Энэ оны эхээр хиймэл оюун ашиглан хийсэн түүний цагаан тансаг зэрэглэлийн хүрэм өмссөн байгаа зураг цахим сүлжээнд ихээхэн хандалт авсан юм.
Энэ нь бодит бус зураг цахим сүлжээнд хэрхэн хурдтай тархаж, иргэдий төөрүүлж болохыг харуулсан үйл явдал болсон.
OpenAI компанийн ChatGPT өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхий дахиныг хиймэл оюунд маш хурдтайгаар байлдан дагуулсан.
Гэвч энэ хөгжлийн ажлын байр, хувийн нууц, оюуны өмчийн хамгаалалт хийгээд хүн төрөлхтөнд учруулж болох аюул заналхийллийн сэдэв асуудал болоод удаж буй. Тиймээс Ромын пап Францис чухал өдрийн тохиолдуулан энэ талаар дурдаж байгаа нь олон хүнд нөлөөлнө гэж хэвлэлүүд үзэж байна.