
Рэппер ThunderZ шинээр эхлүүлж буй бизнесийнхээ талаар мэдээллээ.
Тэрээр Монголд болох арга хэмжээнүүдийн мэдээлэл багтсан нэгдсэн платформыг нэвтрүүлж, хөгжүүлэх зорилгоор "Event X" компанийг үүсгэн байгуулж, өнөөдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Рэппер ThunderZ “Би Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийг программ хангамж мэргэжлээр төгссөн.
Сургуулиа төгссөнөөс хойш уран бүтээл дээрээ анхаарч ажилласан. Уран бүтээлийн хувьд бодсон зүйлсээ хийсэн гэж үзээд давхар бизнес эхлүүлэхээр шийдсэн нь энэ "Event X" платформ юм.
Энэхүү бизнесийн маань гол зорилго нь эвентүүдийн мэдээллийг нэг дороос авах боломжтой болно. Жишээ нь төрсөн өдөр, шинэ жил, хуримын арга хэмжээг хаана зохион байгуулж байгаа газар, байршлуудыг мэдэх давуу талтай.
Залуусын хувьд сонирхлоороо дамжуулан танилын хүрээгээ тэлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, цаг заваа хэмнэх гээд олон талын боломжийг олгох сайтыг ашиглалтад оруулж байгаа юм.
Зөвхөн эвентээр гэдэг цэсээс гадна place буюу газрууд гэх тусдаа ангилал оруулж өгсөн. Тус ангилалд караоке, ресторанаас эхлээд бүх төрлийн үйлчилгээний байгууллагын мэдээлэл багтана.
Манай сайт ашиглалтад орсноор шууд тухайн газрынх нь байршлыг оруулахад тэр хавийн бүх газрууд нь гарч ирнэ. Ингээд байгаа газраасаа шууд захиалах боломжтой” гэв.