Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
БНХАУ-д Олон улсын цанын холбооны оноо олгох тэмцээн болоход дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор уулын цанын жиант слалом болон слалом төрөлд Монголын дөрвөн тамирчин өрсөлдлөө.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 107 цаначнаас М.Манлайжав 46 дугаар байрт орсон бол О.Өсөх-Ирээдүй 47 дугаар байрт хурдалжээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд 76 цаначин уралдсанаас А.Итгэл 40, Х.Халиун 41 дүгээр байрт бичигдлээ.
М.Манлайжав, А.Итгэл нар БНСУ-ын Ганвон хотноо 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-нд болох залуучуудын өвлийн олимпын наадамд уралдах эрхээ авчээ. Онцолбол, Монголын уулын цаначид залуучуудын өвлийн олимпын наадамд анх удаа эрх авч уралдах гэж байна.