Өнгөрсөн долоо xоногт 92 гал түймрийн дуудлага иржээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Улиастай”-н 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 01:01 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 4 ханатай гэр, иргэн А-ын 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр тус тус шатаж байсныг ажиллаж унтраажээ.
Уг гал түймэрт иргэн Э /44 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байна.
Иймд иргэд гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг Онцгой байдлын Ерөнхий газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.