“Их шилжилтийн үе, Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг явуулах арга зам” сэдэвт “NEAR-2023” 14 дэх удаагийн Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны хурал Солонгос улсын 1000 жилийн түүхт шилэн хот Гёнжү хотод болж өндөрлөлөө.
Тус олон улсын форумд таван улсын 38 орон нутгаас салбарын эрдэмтэд, гишүүн орон нутгийн төрийн албан хаагч нар, холбогдох байгууллагын төлөөллүүд оюутнууд гээд 200 гаруй оролцогчид ирснээс Монгол улсаа төлөөлөн Улаанбаатар хот, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг 10 аймаг, орон нутгийн 23 төлөөлөгч оролцжээ. Тэр дундаа Булган аймаг сүүлийн жилүүдэд гадаад харилцааны асуудалд онцгой анхааран NАЕR-ын Зүүн Хойд Азийн орон нутгийн захиргааны гишүүний хувиар уг форумд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны саналаа мөн танилцууллаа.