Олон улсын тэмцээнээс хүрэл медаль ганзагалж ирсэн “Этүгэн Ирвэсүүд”

Бахрейн улсад холимог тулааны өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ.
Дасгалжуулагч Т.Болдбаатарын удирдлага дор монголын дөрвөн тамирчин өрсөлдөж, хөвгүүдийн 77.1 кг-ын жинд Б.Оргил, охидын 52.2 кг-ын жинд Г.Сарнай нар хүрэл медаль хүртэж, холимог тулааны өсвөрийн Ази тивээс медаль хүртсэн анхны монгол тамирчид боллоо.
Тус тэмцээний багийн дүнгээр Казахстан улс 10 медальтайгаар тэргүүлсэн бол Монголын баг зургаадугаар байрт жагслаа.