МҮОХ-ноос зохион байгуулдаг тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно 2023" ёслолын үйл ажиллагаа эхлэх мөч ойртсоор байна. Энэ удаагийн "Бөртэ чоно 2023" ёслолын үйл ажиллагаа нийтдээ 26 номинацид оны шилдгүүдийг тодруулна.
Спортын салбартаа нэлээд нэр хүндтэй шагнал учраас спортын салбарынхан, тамирчид тухайн жилийнхээ амжилт ялалтыг үнэлүүлдэг гэсэн үг. 2003 оноос МҮОХ-ноос "Бөртэ чоно" ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, МУГД Ч.Наранбаатараас уг ёслолын үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар цөөн асуултад хариулт авлаа.
Энэ жил шилдэг шүүгч, ивээн тэтгэгч, онцлох спортын байгууллага зэрэг шинээр номинацийг нэмсэн
МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно 2023" ёслолын үйл ажиллагаа болоход зургаан өдөр үлдлээ. Энэ жилийн онцлог юу вэ?
МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар
2023 оны ажил үндсэндээ төлөвлөгдсөн ёсоор өндөрлөж байна. Жил бүрийн Олимпын хорооноос "Бөртэ чоно" тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ бэлтгэл ажил амжилттай явагдаж байна. Үүн дээр бид оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, шүүгчид, ивээн тэтгэгч, онцлох олимпын энэ оны онцлох спортын шилдэг байгууллага гээд хэд хэдэн номинациудыг шинээр нэмж оруулснаараа онцлогтой.
Өнгөрсөн жил нийт 16 номинацид шилдгүүдээ тодруулж байсан бол энэ удаад 10-аар нэмэгджээ. Монголын Спортын Сэтгүүлчид шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг багт саналаа өгдөг. Энэ жил мөн энэ санал асуулга хэвээрээ байгаа юу?
"Бөртэ чоно 2023" шагналын эздийг нийт 26 номинацид тодруулна
МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар
Нийтдээ 26 номинациар бид шалгаруулах гэж байна. Энэхүү арга хэмжээг Монголын Спортын Сэтгүүлчдийн холбоотой хамтарч зохион байгуулдаг уламжлалтай. Энэ дагуу нийт олон түмний саналыг авч зохион байгуулах, спортын сэтгүүл зүйд дагнан бичдэг, сурвалжилдаг сэтгүүлч, сурвалжлагч нарын санал асуулгыг эцэслэсний дараа саналаа нэгтгэж гаргаад дүгнэдэг. Энэ жилийн хувьд нийтдээ 26 номинациар шилдгүүдийг тодруулна. 2023 онд Монгол улс дотооддоо ч цар хүрээ томтой, олон тэмцээн уралдааныг амжилттай хүлээн авч зохион байгууллаа. "Ханжоу 2022" Азийн наадамд ч Монголын баг тамирчид амжилт дүүрэн оролцлоо. Ер нь онцлогтой, амжилт, ялалт ихтэй л жил болж улирч байна.
Спортын сэтгүүлчдээс ирсэн санал, хэн хэнд санал өгсөн нь нууцлалтай байдаг уу?
МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар
Өнөөдөр ажлын хэсэг хуралдаж бусад оны шилдэг ивээн тэтгэгчээр ямар байгууллага шалгаруулах уу, ер нь бас "жендерийн асуудал" ч яригдаж байна. Ер нь энэ оны амжилтыг багцлан дүгнээд ингээд нийтдээ 26 спортын номинациар бид үйл ажиллагаагаа удахгүй шалгаруулна. Ёслолын арга хэмжээ 12-р сарын 18-ны өдөр Корперэйт зочид буудлын Конвешн центрийн их танхимд болох тов гарчихаад байна Энэ үеэр бид дүнгээ танилцуулж, шалгаруулах үйл ажиллагаагаа явуулна. Энэ шалгаруулалтынхаа үйл явцыг Олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар эцэслэж шийдвэрлэж дүнгээ аваад цаашаа явдаг. Монголын Спортын Сэтгүүлчдийн холбооноос ирүүлж байгаа олон түмний саналуудыг, сэтгүүлчдийн холбоо өөрсдөө зарлахгүйгээр тэндээ нууцлаад тэндээ шалгарсан нэрсийг байлгаж байгаад шагнах үйл ажиллагаан дээр шууд л зарладаг юм.
2022 оны шилдэг пара тамирчныг шалгаруулж "Бөртэ чоно" шагналтыг хүртээдэг болсон
Өнгөрсөн жилээс Паралимпын шилдэг тамирчин шалгаруулж шагнал олгодог болсон нь их онцлогтой. Энэ талаар тухайн холбооноос саналыг нь үндэслэн авдаг уу?
МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар
Одоо спортын холбоодын санал, тайлан, шилдэг олимпын танхим, шилдэг олимпын зөвлөл, аймаг орон нутаг, дүүргүүд гээд энэ номинаци дотор орчихсон байж байгаа. Ер нь спортын холбоодууд паралимп гэхэд л Паралимпын хорооноос саналыг нь авах жишээтэй. Ингэж зохион байгуулж байгаа. Энэ чиглэлээр удахгүй бид дүнгээ гаргаад нэгтгээд Тэргүүн дээд шагнал "Бөртэ чоно" наадмын үйл ажиллагаа эхлэх бэлтгэл ажилдаа ороод байна.
Ийнхүү 21 дэх жилдээ "Бөртэ чоно" шагналын шилдэг эздийг тодруулахад бэлэн болж байгаа юм.