Израил, Хамасын мөргөлдөөн аравдугаар сарын 7-нд эхэлснээс хойш дэлхийн олон орон Еврейчүүдийн эсрэг буюу антисемитизмийн шинжтэй үйлдэл ихээр гаргах болсон. Энэ үзэгдлийн улмаас АНУ-ын томоохон их сургуулийн захирал Лиз Магилл ажлаа өгч буйгаа зарласан байна. Учир нь АНУ-ын засгийн газар Газын зурвасыг бөмбөгдөж байгаа Израилд зэвсгийн тусламж үзүүлж байна гэж тэд шүүмжилж байгаа юм. Түүнчлэн Газын зурваст гал зогсоох НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шаардлагад АНУ вето хориг тавьсан нь олон нийтийн эгдүүцлийг ихээр төрүүлж байна. Улмаар Пенссилванийн их сургууль нь АНУ-ын төдийгүй дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг. Гэвч Ойрх Дорнодод дайн эхэлснээс хойш тус сургуулийн кампуст Еврейчүүдийн эсрэг чиглэсэн олон үйл явдал болсон юм.
Зөвхөн Пенссилванийн их сургууль гэлтгүй АНУ-ын олон их сургууль дахь Еврей гаралтай оюутан, багш нар аюултай нөхцөл байдалд байгааг хэвлэлүүд мэдээлж буй. Энэ асуудлуудад тус их сургуулийг төгсөгч, хөрөнгө оруулагч нар сургуулийн удирдлагыг буруутгаж байсан ба улмаар захирал нь ажлаа өгөхөд хүрсэн байна. Хэдий захирал ажлаа өглөө ч нөхцөл байдал цааш хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байгааг хэвлэлүүд мөн онцолж байна.