
БНСУ-д өсвөр насны долоон хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар боддог гэсэн судалгааны үр дүн гарчээ. 2022 онд улс даяар дунд, ахлах ангийн 50 мянга орчим сурагчдын дунд судалгаа явуулсан ба сүүлийн 12 сарын хугацаанд тэдний 14.3 хувь нь амиа хорлох тухай бодсон байна.
Анх 2005 онд хийж эхэлсэн энэ үзүүлэлт эхний гурван жилд 20 хувиас давж байсан ч 2008 оноос буурах хандлагатай болж эхэлж байжээ. Харин 2020 онд энэ судалгааны үр дүн бүх цаг үеийн хамгийн доод түвшинд буюу 10.9 хувьд хүрсэн ч сүүлийн хоёр жилд мэдэгдэхүйц өсөж эхэлжээ. Тодруулбал, сурагчдын дунд наймдугаар ангийн сурагчид буюу бэлгийн бойжилт явагдаж эхэлж байгаа хүүхдүүдийн амиа хорлох тухай бодол 15.8 хувиар тэргүүлжээ.
Үүний зэрэгцээ эмэгтэй оюутнуудын эмзэг байдлын түвшин нэмэгдэж, 17.9 хувь нь амиа хорлохыг сонголт гэж үзсэн нь эрэгтэй оюутнуудынхаас хамаагүй өндөр байна. Судалгаанд хамрагдагсдын 40 гаруй хувь нь өдөр бүр стресстдэг гэж хариулсныг тус улсын хэвлэлүүд мөн онцолж буй. 2023 оны эхний хагасын байдлаар 197 өсвөр насны хүүхэд тус улсад амиа хорлосон нь өмнөх оныхоос 18 хувиар өссөн үзүүлэлт юм. Эдгээр тохиолдлын 108 нь эмэгтэй оюутан байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 48 хувиар өссөн үзүүлэлт аж.