Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн 4 дүгээр хэсэг /аймгийн төвөөс хойд зүгт 290 км, Тэс сумын төвөөс зүүн зүгт 60 км/-т 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 01:59 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 20х70 метрийн хэмжээтэй 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байсныг 06:02 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.