ХҮН-аас цаг үеийн асуудлаар мэдээллээ.
“Ардчилсан намын үнэт зүйл, итгэл үнэмшил нэгтэй залуус ХҮН намд нэгдэж байна. ХҮН нам өнгөрсөн хугацаанд салбар салбарын мэргэшсэн мэргэжлийн хүмүүсээр хүний нөөцөө бүрдүүлж, тэлсээр байна. Харин энэ удаад ХҮН намд орон нутгийн Ардчилсан намын залуучууд өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдлээ” гэж ХҮН намын гишүүд ярьж байна.
Энэ үеэр ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Өнөөдөр орон нутгийн ардчилсан намын залуус мөн шинэ намын гишүүд ХҮН намд нэгдэж байна. Эрүүл саруул, улс орноо хөгжүүлье гэсэн хүн бүрт ХҮН намын хаалга нээлттэй байх болно. Энэ бол нэг намын гишүүнчлэлийн асуудал биш, улс орны хөгжлийн асуудал юм.
Х.Отгонбат “Ардчилсан нам дотроо идээ бээрэндээ баригдсан. Эрүүл саруул сонгуулийн төлөө явах ёстой нам нь өнөөдөр гишүүний саналыг мөнгөөр худалдаж авдаг, дотоод сонгуулийн хороо нь нэр дэвшигчийнхээ саналыг луйварддаг. Гишүүний саналыг мөнгөөр худалдаж авч байна” гэв.