Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулах торгон мөч ойртсоор байна.
Монголын үндэсний олимпын хорооны "Бөртэ Чоно 2023" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагт Корпорэйт зочид буудлын Концертын их танхимд зохион байгуулагдана.
Энэ удаагийн "Бөртэ Чоно" цомын эзэд, шилдгүүдэд хэн хэн тодрох вэ?
"БЭРТЭ ЧОНО 2023" – НОМИНАЦИ
- Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин
- Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин
- Шилдэг баг
- Шилдэг эрэгтэй тамирчин
- Шилдэг эмэгтэй тамирчин
- Шилдэг залуу тамирчин
- Паралимпын шилдэг тамирчин
- Шилдэг холбоо
- Шилдэг дасгалжуулагч
- Шилдэг шүүгч
- Спортын шилдэг бүтээн байгуулалт
- Шилдэг спортын сэтгүүлч
- Шилдэг олимпын зүтгэлтэн
- Шилдэг олимпын зөвлөл
Шилдэг олимпын танхим зэрэг номинацийн эздийг 12-р сарын 18-ны өдөр тодруулна.
Оны шилдгийг спортын сэтгүүл зүйн салбарт ажилладаг, дагнан бичдэг, сурвалжилдаг, Спортын сэтгүүлчид саналаа өгч тодруулдаг билээ. Монголын Үндэсний Олимпийн хорооны дээд шагнал болох спортын шилдгүүдэд олгодог "Бөртэ чоно" наадмыг 2003 оноос эхлэн олгож эхэлсэн юм.
Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг тус наадам шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо гээд спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг билээ.