Зариг.мн сайтыг хааж, тус сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгийг “Мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан” гэх үндэслэлээр 30 хоног цагдан хорих болсон нь “Дарга нарын өөдөөс олон зүйл яривал ингээд баривчилна шүү гэж байгаа аятай байна” гэж энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа талаараа Либерти намын дарга Д.Амартүвшин өөрийн “Amaraa’s weekly show’ -ны үеэр хуваалцжээ.
Тэрээр “Зариг.мн сайтыг яг ямар шалтгаанаар гэдэг тодорхойгүй байдлаар хаасан.
Монголд вэб сайтыг дураараа хаадаг, цагдаагийн газар, прокуророос бичиг өгөөд л хаадаг болж. Уг нь Зариг.мн сайтыг шүүхээс “Хаах ямар ч шаардлагагүй” гэдэг шийдвэр гарсан байхад шүүхээс давсан шийдвэр гарч, Зариг.мн сайтыг хаажээ.
Зариг.мн сайтыг нээхээр болсны орой нь тус сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгийг “Мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан” гэх үндэслэлээр цагдан хорихоор авч явсан. Түүнийг хорих үндэслэл болсон таван хэрэгт хорих ялтай нэг ч хэрэг байхгүй. Бүгдээрээ торгуулах, зорчих эрх хязгаарлах ялтай байна. Энэ асуудал манай цагдаа, прокурорын байгууллага өөрөө яаж хуулийн процессыг зөрчдөг вэ гэдгийг Мөн “Дарга нарын өөдөөс олон зүйл яривал та нарыг ингээд баривчилна шүү” гээд олон нийтийн өмнө харуулж байна. “Н.Өнөрцэцэгийг ингэж болж байна. Та нарыг асуудалгүй шүү. Бүгдийг нь ингэж чадна шүү” гэж байна" гэжээ.