НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газын зурваст гал зогсоох асуудлаар хуралдаж, тогтоол гаргасанд АНУ вето хориг тавьжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг заавал дагаж мөрдөх ёстой байдаг. Харин АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц гэсэн таван улс нь тус зөвлөлийн байнгын таван гишүүн тул аль нэг улс нь вето хориг тавих эрхтэй. Ингэснээр ямар ч тогтоол гарсан вето хориг тавьсан бол тус шийдвэр үйлчлэх боломжгүй гэсэн үг юм.
АНУ-аас тус зөвлөлд суугаа төлөөлөгч Роберт Вүүд Газын зурваст гал зогсоох нь бодит байдлыг үл харгалзсан, оновчгүй шийдвэр гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Тус хурлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерре яаралтай зарласан юм. Газын зурваст хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 17500 хүн амь үрэгдсэний дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байна. Харин Израилийн засгийн газар аравдугаар сарын 7-нд гэнэтийн дайралт хийсэн “террорист” Хамас бүлэглэлийг бүрмөсөн устгана гэдгээ хэдийн зарласан. АНУ ч энэ бодлогыг нь тууштай дэмжинэ гэдгээ нээлттэй илэрхийлсэн юм.