Skip to content
Нийтэлсэн:
Админ 2023.12.09 13:07
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг эцэслэн баталсан. Жил гаруй хугацаанд хэлэлцүүлгийн шатанд байсан эл хууль ийнхүү эцэслэн батлагдсан юм. Тэгвэл манай улс Гэрийн тэжээвэр амьтны анхдагч хуультай болсон дэлхийн 35 дахь улс гэдгийг хууль санаачлагч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэв.Тэрээр "Энэ бол Азтай Савар ТББ – Lucky Paws NGO in Mongolia ТББ-ын залуус өөрсдөө хоёр жил боловсруулж, хууль санаачлагч Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар бид гурав иргэний нийгмийн байгууллагын гүүр болж, УИХ-ын дарга Г.Занданшатар манлайлан дэмжиж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Ажлын хэсгийг ахалж, Б.Саранчимэг гишүүн Байнгын хороогоо даргалж, ард нь олон зуун залуус ажилласан хууль юм. Бүгдэд нь баяр хүргэе. Хууль тогтоогч бид залуус та бүхнийхээ гүүр болж чадсандаа баяртай байна. Монгол Улс Гэрийн тэжээвэр амьтны анхдагч хуультай болсон дэлхийн 35 дахь улс боллоо" гэжээ.
Go to Top