Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газраас энэ оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 160,000,000 орчим төгрөгийн эд зүйл хулгайлсан 2 этгээдийг дайчлан баривчилж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг хэрэг 2023 оны 11-р сарын 28-29-ний шилжих шөнө гарсан байна. Хэрэг үйлдсэн хоёр этгээд тус ломбарданд хулгайгаар нэвтрэн орж, их хэмжээний эд зүйлийг хулгайлан авчээ. Тус ломбардыг эзэмшигч нь өглөө ажил дээрээ очиход цонх нь онгорхой, сейф нь мөн онгорхой, гаднаасаа хаалга нь цоожтой нөхцөл байдалтай байжээ.
Хэрэг үйлдэгч этгээдүүд цонхыг нь хагалаагүй, хатуу биет төмрөөр хөшсөн байдалтай, эвдэлж, хугалж цонхоор нь дотогш нэвтэрсэн байсан аж. Мөрдөн шалгах ажиллагаа одоогоор үргэлжилж буйг ЦЕГ-аас мэдээллээ.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээллийн төв