Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
К-поп ертөнцийн хамгийн алдартай хосуудын нэг болох Blackpink-ийн Женни, BTS-ийн V нар салсан талаар мэдээлэл тархлаа. Өнгөрсөн онд тэдний хосын харилцаа ил болсон бөгөөд энэ оны тавдугаар сард Парист хамт байгаа бичлэг нь цахим сүлжээнд тархаж, хэсэгтээ л олны анхаарлыг татсан юм.
Тэдний агентлагууд болох BigHit Music, YG энтертайнмент нар хосуудын харилцааны талаар албан ёсны мэдээлэл огт хийгээгүй юм. V-ийн хувьд хамтлагийн ахлагч RM-ийн хамтаар ирэх даваа гарагт БНСУ-ын армид цэрэгт элсэхээр явах бол Женни болон хамтлагийн бусад гишүүд YG энтертайнменттай хамтарч ажиллах гэрээгээ сунгаад буй.