Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар цахим гэмт хэргийн тоо, гаралтын талаар гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Тэрээр "Кибер аюулгүй байдлын тухай хуулийн тогтоолын төсөлд дэндүү ерөнхий заалтууд байна. Цахим шилжилтийг хэрэгжүүлж, идэвхжүүлнэ гэсэн ерөнхий заалтаас илүү тодорхой субьектийг зааж өгөх хэрэгтэй.
Манай улсын цахим хэрэглээ тогтвортой өсжээ. Энэ хэрээр цахим хэргийн тоо хурдацтай өсөж байна. 2018 онд цахим гэмт хэргийн тоо 659, 2019 онд 737 байсан бол энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 8818 цахим гэмт хэрэг бүртгэгдсэн. 2018 онд нийт гэмт хэргийн 1.8 хувийг цахим орчин дахь гэмт хэрэг эзэлж байсан бол одоо 26.3 хувийг эзэлж байна. Цаашид магадгүй нийт гэмт хэргийн гуравны нэгийг цахим орчин дахь гэмт хэрэг эзлэх эрсдэлтэй.