Монголын боксын холбооны насанд хүрэгчдийн УАШТ дөрөв дэх өдрөө спортын төв ордонд үргэлжилж байна. ХХ зууны манлай дасгалжуулагч, МУГД В.Батбаярын нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээний медалийн эзэд энэ сарын 09-ний өдөр тодорно.
Монголын Боксын холбооны ерөнхийлөгч У.Баатар
Бид нар 2023 ондоо маш амжилттай оролцож анх удаагаа 4 медаль авсан эрэгтэй, эмэгтэйгээрээ. Энэ бол бид нарын хувьд Парисын олимпын өмнөх жил гэхэд маш өндөр амжилттай. Энэ амжилтаараа Парисын олимпдоо оролцох тийм төлөвлөгөөтэй хичээж ажиллаж байна даа.
Бид хэд энэ тэмцээнийг оны төгсгөлд хийж байгаа. Яагаад гэхээр он гарангуут бид нар эрхийн хоёр том тэмцээн хүлээж байна. Он гарангуут Олон улсын хоёр том тэмцээн байна. Мөн олон улсын хамтарсан бэлтгэлүүд байна. Тэгэхээр бид нарт хийхийг хүлээгдэж байгаа маш их ажлууд байгаа юм. Тийм учраас оны төгсгөлд тэмцээнээ зохион байгуулж байна. Шинэ шинэ тамирчид маш их гарч ирж байна. Мэдээж энэ бол өрсөлдөөн, шилдэг өрсөлдөөнөөр харуулах байх. Тэгээд улсын аваргын энэ үр дүнг л харна даа.
Эрдэнэт хотод жилд давхацсан тоогоор 70 гаруй хүүхэд боксын спортоор хичээллэдэг. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тус хотын "Хангарьд" клубээс боксын спортын эмэгтэй тав, эрэгтэй 11 тамирчин нийслэлд зорин иржээ.
Эрдэнэт хотын "Хангарьд" спорт клубын боксын дасгалжуулагч С.Баттулга
"Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит газрын "Хангарьд" спорт клуб 16 тамирчинтай ирсэн. Үүний тав нь эмэгтэй, 11 нь эрэгтэй тамирчинтай энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнд бүрэлдэхүүнээ оролцуулж байна.
Одоогийн байдлаар урьдчилсан шатны тэмцээн явагдаж байгаа учраас манай баг тамирчид ерөнхийдөө амжилттай оролцож байна. Ер нь тамирчдын залгамж халааг таслахгүйг хичээж бэлтгэл сургуулилттай ордог. Дараагийн залгамж халааг байнга бэлэн байлгахад дан ганц "Хангарьд" гэхгүйгээр Монголын боксын холбооноос бодлогоор барьж авч хэрэгжүүлж байгаа. Энэ дээр бол боксын холбоо өсвөр үе, залуучуудын тэмцээнийг өргөнөөр зохион байгуулж, дараагийн залуу үеэ бэлдэж байгаа. Энэ удаагийн тэмцээний жингийн хувьд олимпын жингээр болж байгаа учраас өмнөх оны тэмцээнүүдээс жингийн хувьд бол их цөөхөн оролцож байна. Ерөнхийдөө Эрдэнэт хотод жилд давхардсан тоогоор 70 гаруй хүүхэд боксын спортоор хичээллэдэг. Боксын спортын Олон улсын хэмжээний мастер Х.Энх-Амар
Намайг Энх-Амар гэдэг. Би боксын спортоор хичээллээд одоогоор 15 жил болж байна. Улсын аваргын тэмцээнд 10 удаа түрүүлчихээд, одоо 11 дэх удаагийн тэмцээнд олимпын эрх авах тэмцээнд оролцохын төлөө улсын аваргадаа оролцоод байж байна. Хоёр дахь тулаанаа хийгээд ялалтаа авсандаа баяртай байна. Би 57кг-д тоглож байгаа. Манай дүү бас 57кг-д жин давхцаж орсон байгаа. Өрсөлдөгчид ер нь сайн байна. Тэгээд нийт "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Аабатын Гантулга багш дээр би бэлтгэлээ хангаад одоогоор олимпын эрхийн тэмцээнд оролцох эрхийн төлөө улсын аваргадаа оролцоод байж байна.
Анх би боксын спортоор 2008 оноос хойш тасралтгүй хичээллэж, тууштай явж байна. Бэлтгэлээ бол нэг ч тасалж байгаагүй. Үр дүнд нь цаашдаа ч бэлтгэлээ сайн хийгээд л явж байгаа.
Тэмцээний тулаанууд өдөр бүр спортын төв ордонд 14:00 цагт болж байна.