ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө Ойрх Дорнодод айлчилсан. Тэгвэл өнөөдөр Саудын араб болон Арабын нэгдсэн Эмират улсад хийх айлчлалаа эхлүүллээ. В.Путин энэ айлчлалынхаа үеэр хоёр улсын төрийн тэргүүн нартай уулзах юм. Энэхүү айлчлалаар газрын тосны зах зээлийн талаар нухацтай яриа өрнөж магадгүй байгааг шинжээчид хэллээ. ОХУ, Саудын араб, Арабын нэгдсэн Эмират улс нь бүгд газрын тосны томоохон боловсруулагч, нийлүүлэгч орнууд юм. Дэлхийн зах зээлд сүүлийн үед газрын тосны үнэ буурч буй. Улмаар ОПЕК-ийн гишүүн орнууд газрын тосны нийлүүлэлтийг бууруулахаар төлөвлөж буйгаа өнгөрсөн сард мэдэгдсэн юм. Түүнчлэн Израиль, Хамасын асуудлаар талууд хэлэлцэх төлөвтэй байна. ОУ-ын эрүүгийн шүүхээс В.Путиныг баривчлах тушаал гаргасан ч эдгээр улс нь тус шүүхийн гишүүн орон биш тул В.Путиныг баривчлахгүй гэдгийг хэвлэлүүд тодотгож байна.