Өрөг.мн сайтын дөрвөн жилийн ой тохиож байна. Бид дөрвөн жилийн хугацаанд сэтгүүл зүй ёс зүйн кодоо эрхэмлэж, “Ёс зүйтэй мэдээлье” уриан дор мэдээ, сурвалжилга, контент, нэвтрүүлгүүдээ бэлтгэн үзэгч олонд хүргэсээр ирсэн юм. Ойн баярыг угтан Өрөг.мн сайтыг дэмжиж үнэлдэг эрхмүүдийн нэг болох уулчин, МУГТ Г.Өсөхбаяр дараах зүйлийг хэллээ.
Тэрээр,
"Манай энэ тамирчдын амжилт, цаашдын ирээдүйд манай спортын сэтгүүлч, спортын хэвлэл мэдээллийн үүрэг маш чухал байдаг. Учир нь бидний одоо хийж байгаа, одоо жишээ нь манай уулын спорт гэхэд "Үзэгчгүй спорт" учраас хэвлэл мэдээлэлтэйгээ, спортыгоо сурвалжлагчдаар дамжиж, өөрсдийнхөө энэ спортыг олонд таниулж, харуулдаг гэх жишээгээр манай сурвалжлагчдын маань үүрэг их байдаг юм.
Та бүхэндээ бас баярлаж явдаг юм. Баярлалаа" гэсэн юм.
Ташрамд дурдахад Өрөг.мн сайтын гарын арван хуруунд багтах хамт олон үзэгч та бүхэнтэй өөр өөр өнгө аясыг мэдрүүлсэн олон төрлийн сошиал контент хийгээд, том хэмжээний нэвтрүүлгүүдээрээ тогтмол учран золгодог билээ. Бидний хичээл зүтгэл шингэсэн бүтээлүүдийг таашаан хүртэж, оюунлаг шүүмж харамгүй хайрладаг үзэгч та бүхэнд баярлалаа.