Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд Монгол улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байна.
Өчигдөр буудлага спортын хийн гар бууны 10 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Төгөлдөрийн удирдлага дор цэц сорьсон Г.Ганзориг хүрэл медаль хүртэв. Тэрбээр даваа гарагт 25 метрийн дасгалд тавдугаар байр эзэлжээ. Г.Ганзориг нь өнгөрсөн жилийн пара буудлага спортын дэлхийн цомоос алт, хүрэл медаль хүртэж байсныг БТСУХ-ноос мэдээллээ.