Ургана бол багш, шавийн эрхэм барилдлагаар холбогдсон 10 үеийн оточ, маарамбуудын нууц жороор амилсан брэнд юм. 1500-гаад онд буюу Хубилай сэцэн хааны байгуулсан Монгол отчийн сургуулийн шавь Жамъяан-Яндагаас улбаатай эрдэм чадал Ургана брэндийн үүсгэн байгуулагч Б.Чанцалдуламд өвлөгдөн ирж, уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинэ технологийн дагуу, энэ цагийн иргэдийн эрүүл мэндэд нэн тустай байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, Монгол хүн бүрд хүргэж эхэллээ.
Ургана брэнд 500 гаруй ховор эмийн ургамал бүхий найрлагатай, гоо сайхан, эрүүл мэнд, ахуйн хэрэглээний 56 нэр төрлийн, 4000 органик бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа үйлдвэрлэн дотоодын болон гадаадын зах зээлд амжилттай нийлүүлж байна.
ГОО САЙХНЫГ УРГУУЛНА
Өдөр бүр шинэчлэгдэн өнгөжиж, гэрэл цацарсан таныг бий болгохын төлөө эрүүл, органик, чанартай гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг Ургана санал болгодог. Ургана брэндийн үс, арьс, шүд арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр эрүүлээр гоо сайхнаа ургуулан тордох боломжтой.
Эрүүл арьсыг ургуулна
Залуу сайхан харагдахын нууц нь байгалийн гаралтай, органик найрлага бүхий гоо сайхны бүтээгдэхүүн юм. Ургана брэнд монгол хүний арьсны бүтэц, онцлог шинж чанарыг нарийн судалсны үр дүнд тусгайлан бэлдсэн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг уламжлалт анагаах ухааны нандин жороор, шинэ технологиор зохион бүтээж байна.
Гүүний эхэстэй нүүрний болон зовхины тос
Гүүний эхэс, бусад идэвхит орц нь арьсны коллаген ялгаралтыг нэмэгдүүлэх, сэвх нөсөөг бүдгэрүүлж, хялгасан үрчлээг арилган, арьсыг чангалж, толигор болгоно. Адууны нэгдүгээр зэрэглэлийн далангийн тос нь арьсыг хоргүйжүүлэх, үрэвсэл дарах, арьс цайруулах, урт хугацааны чийгшил өгч, хамгаалах үүрэгтэй. Энэхүү найрлагатай зовхины тос нь нүдний уутанцар, зовхины хар хүрээг арилган, чийгшүүлж, хялгасан үрчлээг арилгах үйлчилгээтэй. Хамтад нь хэрэглэвэл илүү үр дүнтэй байх болно.
Үс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн онцлог – Эрүүл үсийг ургуулна
Эрчимтэй арчилгааны шампунь
Гэзэг өвс, чөдөр өвстэй эрчимтэй арчилгааны шампунь нь үсийг эрдэс бодисоор ханган, нөхөн төлжүүлж, салаалахаас сэргийлэх ба Үс уналт зогсоож эрчимтэй ургуулна.
Бүх төрлийн үсний шампунь
Бүх төрлийн бүтэцтэй үсэнд тохирох шампуни найрлагадаа арц, одой далантүрүү, коллаген гэх зэрэг 10 гаруй төрлийн эмийн ургамлыг агуулах бөгөөд үсний мөөгөнцөр болох хагийг ариутгах, бактери устгаж, үрэвсэл анагаан, үсний булцууг гүн тэжээлээр хангаж, чийгшүүлдэг учир хуучин сул дорой үс унаж, шинэ, бат бөх, өнгөлөг гялалзсан үс ургуулдаг. Мөн шампунийн найрлага дахь бионүүрсийн нөлөөгөөр хуйхны бохирдол цэвэрлэгдэж, хэт тослог арилан, PH түвшин тэнцвэржиж эхлэх ба ингэснээр үсний, хуйхны бүх төрлийн гэмтэл хурдан хугацаанд эдгэрч, үсний ургалт эрчимждэг. Дээрх хоёр төрлийн шампунийг хуш модны самрын тос, халгайн үрийн тостой ангижруулагчийн хамт хэрэглэснээр үсэнд гүн чийгшил шингэж, зөөлрөн, эрүүлжих увдистай.
Үс ургуулах тоник
Үс тань унаад, хэсэг газарт халзраад байгаа бол таны үс хордлогод орсон байна. Агаарын бохирдол, цаг улирлын өөрчлөлт, орчны нөхцөл байдлаас шалтгаалаад таны хуйхны ус, тосны тэнцвэр алдагдсан. Тэгээд л хагтаж, хуурайшиж, унаад байгаа юм. Чөдөр өвс, гэзэг өвсний агууламж бүхий Үс ургуулах тоник нь үсэнд, хуйханд үс ургах таатай орчинг бий болгож, халзралтыг эмчилж, үсийг ургуулах, өтгөрүүлэх эмчилгээний үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм.
Эмийн ургамалтай органик оонууд – Эрүүл шүдийг ургуулна
Ургана брэнд бүх төрлийн бүтээгдэхүүнээ өндөр нарийвчлалтай судалгаанд суурилан хөгжүүлдэг бөгөөд ХААИС-ийн эрдэмтдийн багтай хамтран хелико бактерийг устгах чадалтай “Хар модны давирхай, зөгийн жилийтэй оо”, мөн шүдний бүх төрлийн бохирдлыг маш сайн цэвэрлэх үйлчилгээтэй “Башир цэцэг, хус модны идэвхжүүлсэн нүүрстэй оо”-г бүтээсэн. Хоолойн ангина, гүйлсэн булчирхайн үрэвслээс сэргийлэхэд тустай, шүдээ угаасныхаа дараа хоолойгоо зайлж амны хөндий дэх ашиггүй бактериудыг устгах үйлчилгээтэй “Жамц давстай, аарцтай оо”-г хэрэглэгчдэдээ Ургана брэнд санал болгож байна.
Эдгээр гурван төрлийн оо нь 99,9% органик бүтээгдэхүүн бөгөөд:
- Парабен, сульфат, силикон, триклосан, фтор агуулаагүй,
- Хурц, үнэр амтгүй,
- Амны хөндийн эвгүй үнэрийг дарах,
- Шүд цайруулах, буйлны үрэвслээс сэргийлэх үйлчилгээтэй учир гэр бүлийн бүх гишүүн хэрэглэхэд нэн тохиромжтой.
ЭРҮҮЛ МЭНДИЙГ УРГУУЛНА
Хамгийн дээд аз жаргал бол эрүүл энхийн жаргалан гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Та, таны үр хүүхэд, хань, ээж, аав гээд бүгд эрүүл байж таны амьдрал аз жаргалаар бүтэн дүүрнэ. Өдөр тутам хоол иддэг, цай уудаг аягаа угааж буй шингэн саван ходоод гэдэсний эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг бид мэддэг байх учиртай. Химийн нэгдэл ихтэй шингэн саван хэрэглэснээр аягаар дамжин ходоодонд орж улайсгах, шархлуулах, цаашилбал хорт хавдрын шалтгаан болдог. Иймээс ахуйдаа хэрэглэж буй цэвэрлэгээний бүтээгдэхүүн бүрээ органик, натурал орц найрлагатай болгон өөрчилж, таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй тийм л сонголт хийх нь чухал байна. Ургана таны эрүүл мэндэд тустай, органик орц найрлагатай ахуйн цэвэрлэгээ, ариутгалын бүтээгдэхүүнээ санал болгож байна.
ЭРҮҮЛ УРГАМЛЫГ УРГУУЛНА
Органик бүтээгдэхүүний хамгийн чухал үзүүлэлт бол органик орц найрлага, түүхий эд. Эх орны үржил шимт хөрсөнд ургаж буй эмт чанартай ургамлууд бол Монголчууд бидний “Ургадаг баялаг” бөгөөд Ургана брэнд энэ баялгийг дэлхийд таниулж буй нүүр царай юм.
Ургана брэнд экосистемд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулан, экологийн тогтвортой байдлыг хадгалах, тогтвортой түүхий эд бэлтгэхийн тулд байгалийн онгон дагшин байдалд хүндэтгэлтэй хандаж, Төв аймгийн Баянчандмань суман дахь эмийн ургамлын 37 га талбайдаа 50 гаруй зүйлийн эмийн ургамлыг тарималжуулдаг. Бүтээгдэхүүний найрлагад орж буй зэрлэг ургамлуудыг технологийн дагуу түүж бэлтгэн үйлдвэрлэлдээ ашигладаг. Гадны улс орноос хамааралгүйгээр түүхий эдээ өөрсдөө бэлтгэн, боловсруулж үйлдвэрлэл эрхлэх боломжтойг Ургана брэнд бидэнд харуулж байна.