БНСУ, Япон тэргүүтэй гэрлэлт, төрөлтийн түвшин багасч буй Азийн орнуудад сохор болзооны олон формат дэлгэрэх болсон. Энэ удаа БНСУ-д ганц бие залуус хосоо олохоор Сөүл хотын нэгэн Буддын шашны хийдэд цугларчээ. Тэд буддын шашны хантааз, өмд өмсөж хийдийн ойр орчимд салхилж, зугаалснаар нэг өдрийн үйл ажиллагаа эхэлнэ.
Нийгмийн халамжийн төлөөх БНСУ-ын буддын шашны холбооноос зохион байгуулдаг энэ үйл ажиллагаа ковид-19 цар тахлын хөл хорионоос хойш дахин сэргэж байгаа нь энэ аж. Нийт 20 эрэгтэй, эмэгтэй хоёр өдрийн турш энэ хийдэд байрлах ба тэдний нас 20-30 насны хооронд хэлбэлзэнэ. Мөн шашин огт хамаардаггүй гэдгээрээ онцлог аж. Нийт 1600 гаруй хүн зохион байгуулагчид руу холбогдож, 500 хүн бүртгүүлсэн байна. Тэд эхэндээ ичиж, биеэ барьдаг ч мэргэжлийн зуучлагч хүн байдаг тул хоёр өдрийн төгсгөлд харьцангуй нээлттэй, бие биеэтэйгээ чөлөөтэй харьцдаг болдгийг зохион байгуулагчид хэлж байна. Энэ мэтчилэн Азийн өндөр хөгжилтэй орнууд нийгмийн хөгжилд тулгамдсан асуудлаа шийдвэрлэхээр олон арга хэрэгжүүлж байгаа аж.