Монгол Улсад төр болон хувийн сургууль ялгаа баян, хоосны ялгаа шиг гараагүй байна. Тодруулбал төрийн сургуулийн сурагчдын дээрх хичээлийн гүйцэтгэл хувийн сургуулиудын сурагчдаас хол хоцроогүй байгаа сайн үзүүлэлт гарсан талаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ. Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ(PISA)-ний үр дүнг өчигдөр танилцуулсан юм.
Энэ талаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан "Эмзэг бөгөөд анхаарал хандуулахуйц нэг үзүүлэлт гарсан. Хувийн болон төрийн сургуулийн сурагчдын гүйцэтгэл нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр гарлаа.
- Математик хувийн сургууль 417, төрийн сургууль 426
- Унших чадвар хувийн сургууль 366, төрийн сургууль 380
- Байгалийн ухааны хичээлээр хувийн сургууль 404, төрийн сургууль 414 тус тус үзүүлэлт харагдаж буй.
Дундаж давхаргын өрх айлын хүүхдүүд хувийн сургуульд сураад өндөр төлбөр төлснийхөө өгөөжийг хүртэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр дундаж орлоготой айлын хүүхдүүд төрийн сургуульд сурвал өгөөжийг нь илүү их хүртэх боломж байна. Унших чадварын тухайд төрийн сургуулийн сурагчид хувийн сургуулийнхнаас сайн гүйцэтгэлтэй гарч байна" гэлээ.