БНСУ тойрог замд анхны цэргийн хиймэл дагуулаа хөөргөлөө. “SpaceX Falcon 9” пуужинг хөөргөснөөс хойш нэг цагийн дараа тойрог замд байрлуулсан бөгөөд "гадаадын газрын станцтай амжилттай холбоо тогтоосон" гэж БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яам мэдэгдсэн.
"Цэргийн хиймэл дагуулыг амжилттай хөөргөснөөр манай армийн бие даасан тандалтын чадавхийг ахиуллаа" гэж тус яамны мэдэгдэлд дурьдсан байна. БНСУ-ын арми хяналт тавих, эрт сэрэмжлүүлэх зорилгоор бичил хиймэл дагуулын системийн төслийг мөн боловсруулж байгаа юм. БНСУ БНАСАУ-аас илүү стратегийн давуу талыг бий болгохын тулд тандалтын хүчин чадавхий нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна гэж хэвлэлүүд үзэж байна. Түүнчлэн БНСУ Солонгосын хойгт тандалтаа нэмэгдүүлэхийн тулд 2025 он гэхэд тагнуулын таван хиймэл дагуул хөөргөхөөр SpaceX компанитай гэрээ байгуулжээ.