“Meta” компани Хятадын хэдэн мянган хуурамч фэйсбүүк хаягийг хааснаа мэдээллээ. Эдгээр хуурамч хаягтай хэрэглэгч нар нь Америк хүн мэт дүр эсгэж, АНУ-ын гадаад бодлого хийгээд Америк, Хятадын харилцааны талаар фэйсбүүк орчинд идэвхтэйгээр нийтлэл бичиж, сэтгэгдэл хуваалцдаг байжээ.
Тэд дийлэнхдээ үр хөндөлт, соёлын дайн, Украинд үзүүлэх тусламжийн талаар бичдэг байв. “Meta” компани эдгээр хаягийг Хятадын эрх баригчидтай холбоогүй ч ирэх оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн үед Хятадад байршилтай иймэрхүү хаяг ихэссэнийг хэлсэн юм. Хятад улс нь ийм хуурамч хаягтай дэлхийн гурав дахь орон болж буйг тус компани мөн тодотгосон. Хятадын өмнө ОХУ, Иран нар байдаг аж. Энэхүү хуурамч сүлжээнд нийт 4700 хуурамч хаяг багтаж байгаа ба дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийн зураг, мэдээллийг ашиглаж байжээ.